Нийслэл Улаанбаатар хотын агаар болон хөрсний
бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг
бүрдүүлэх зорилгоор НИТХ-аас баталсан 24 байршил 75 хэсэгчилсэн талбайд
гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл амжилттай хэрэгжиж байгаа.
Төслийн хүрээнд Бүрд констракшны ГХДТ ХХК Баянзүрх дүүргийн 25-р
хорооны газраа чөлөөлсөн 22 айл өрхийн шинэ байрны түлхүүрийг нь гардуулан
өглөө. Дашрамд дурьдахад өнгөрсөн тавдугаар сард 5104 айлын 69 орон
сууцны барилга, 1044 автомашины гараж, 209,246 метр квадрат үйлчилгээний
барилга зэрэг иж бүрэн сүндэрлэх “Шинэ амгалан” цогцолбор хорооллын
анхны барилгад хашаа байшингаа тохилог сууцаар сольсон 50 айл байртай
болсон юм.
.
