Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад оронд суугаа иргэдийн санал авах бүртгэл 5 дугаар сарын 29-ний өдөр дуусч буйтай холбогдуулан уг ажлыг зохион байгуулах комисс ээлжит цахим уулзалтыг (видеоконференц) энэ сарын 28-нд ГХЯ-нд зохион байгуулж, Гадаад харилцааны сайд Л.Болд оролцон ажлын үйл явцтай танилцлаа.
Тэрбээр гадаадад суугаа иргэдийн бүртгэлийн явцын талаарх салбар комиссуудын мэдээллийг сонсож, бүртгэл дуусах шатандаа орж байгааг анхааруулан үлдсэн хугацаанд бүртгэлээ шаргуу үргэлжлүүлэхийн зэрэгцээ санал хураалтын явцыг олон нийтэд нээлттэй мэдээлэх, интернэтээр шууд дамжуулах бололцоог бүрдүүлэхийг зөвлөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад гадаадад суугаа иргэдийн бүртгэл тухайн орны 5 дугаар сарын 29-ний 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.