Улаанбаатар хотын 2016 оны аварга шалгаруулах хонхтой бөмбөгийн нээлттэй
тэмцээн Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд боллоо.Энэ
удаагийн нээлттэй тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 6 багийн нийт 132 тамирчин хамрагдлаа. Орон нутгаас Увс, Говьсүмбэр аймаг болон
БНСУ-ын баг тамирчид оролцож байгаа юм. Тэмцээнд харааны 50 хувиас доошгүй
чадавхитай тамирчид оролцдог. Тэмцээний зорилго нь хонхтой бөмбөгийн
спортын сонирхогчдын хүрээг өргөжүүлэн тамирчдын ур чадвар, арга техникийг
нэмэгдүүлэн Олон улсын паралимпийн хонхтой бөмбөгийн тэмцээнд амжилт гаргах
шилдэг баг, залуу тамирчдыг тодруулахад оршиж байгаа аж. Тэмцээний Эмэгтэй багийн төрөлд Эмэгтэй багийн төрөлд: нэгдүгээр байранд
Хан-Уул дүүрэг, хоёрдугаар байранд: Баянзүрх дүүргийн баг гутгаар байранд
Орхон-Уул аймаг оржээ. Харин эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд: БНСУ-ын Инчон
хотын баг, 2-р байр Баянзүрх дүүрэг, 3-р
байрыг Сүхбаатар дүүрэг тус тус эзэлжээ.
Багийн нийлбэр дүнгээр Баянзүрх дүүргийн баг тамирчид тэргүүн байранд шалгарч
цомын эзэд боллоо.
