Дүүргийн өсвөр үеийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн гурван насны ангиллаар зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд 10 сургуулийн 94 тамирчин хурд хүч бяр чадлаа сорин өрсөлдсөн аж. Тэмцээнд Биеийн тамир спортын хорооны дарга Монгол улсын гавьяат дасгалжуулагч С.Эрдэнэбат тамирчидад амжилт хүсэн, шагнал гардууллаа. 12-13 насны ангилалд тэргүүн байранд 92-р сургуулийн сурагч Н.Ганэрдэнэ, хоёрдугаар байр М.Отгонөлзий/АЦС/, гутгаар байрт 3.Х.Азбилэг /АЦС/, Н.Отгонган /АЦС/ шалгарчээ. Харин 14-15 насны ангилалд нэгдүгээр байр Н.Отгончимэд /79-р сургууль/, хоёрдугаар байр О.Бумэрдэнэ/92-р сургууль/, гуравдугаар байр Б.Азбаяр /102-р сургууль/, О.Ихбаяр /120-р сургууль/, Мөн 16-17 насанд I байранд Э.Мөнхбаясгалан/14-р сургууль/, II байрт Г.Мөнхбаяр /79-р сургууль/ III байрт Ө.Намхай /120-р сургууль/, Т.Мөнхтөр /79-р сургууль/ тус тус шалгарчээ. Нийт багийн дүнгээр тэргүүн байранд 79-р сургуулийн Д.Тогтохсүрэн, хоёрдугаар байранд Амгалан цогцолбор сургуулийн О.Хашэрдэнэ гутгаар байрт 92-р сургуулийн Б.Батэрдэнэ, 120-р сургуулийн Л.Барсболд эзэлжээ.