“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн 6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил гурав дахь жилдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд, спортын яам, нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран “Улаанбаатар марафон-2016” олон улсын бүх нийтийн гүйлтийг зохион байгууллаа. Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдын төрөлд явуулсан бөгөөд нийт 23 890 гүйгч онлайн бүртгэлд хамрагджээ. Мөн АНУ, БНХАУ, ОХУ, Их Британи, Итали, Австрали, Япон, Канад, Чех, Испани, Солонгос, Хойд солонгос, Арабын нэгдсэн Эмират улс, Турк зэрэг 21 орны 114 гүйгч оролцов. Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид хагас марафон /21 км 095 метр/, бүтэн марафон /42 км, 195 метр/ гүйлтэд оролцсон бол сонирхогчид10000, 5000, 1.5 км-ын зайд уралдлаа. ТэмцээндБаянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, дүүргийн 28 хороо, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид мөн иргэдийн болон ахмадын төлөөлөл болсон 1000 гаруй хүн тус тэмцээнд оролцлоо.
