Дүүргийн хэмжээнд улаанбурханөвчний эсрэг вакцинжуулалт 95 хувьтай байна. Харин нийслэлийн хэмжээнд88.1 хувьтай байгаа аж . Вакциныг 14 хоногийн хугацаатай эхлүүлсэн ч залуучууд хойрго хандсанаас дархжуулалтын хугацааг тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан юм. Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин хийх аяныг тавдугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгожээ. Энэ удаад 18-30 насны иргэд вакцин хийлгэсэн юм. Учир нь 1986-1998 оны хооронд төрсөн хүмүүс улаанбурхны дархлаажуулалтад хамрагдаагүй олон хүн байх магадлалтай гэж үзжээ. Улсын хэмжээнд 18-30 насны 624 мянга орчим иргэн байдаг аж.Эдгээр иргэдээс жирэмсэн, эсвэл ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд вакцин хийлгэсэн болон өндөгний харшилтай бол улаанбурханы вакцинд хамруулаагүй юм.
