Говьсүмбэр аймаг дахь Политехикийн коллеж дээр Америкийн Мянганы Сорилтын Корпорацийн санхүүжилтээр Монголын Мянганы Сорилтын сангийн Техник Мэргэжлийн Боловсрол төслийн хүрээнд байгуулагдсан уул уурхайн салбарын 8 мэргэжлийн дадлагын лаборатори, мультмедиа 4 танхимын нээлтийн арга хэмжээг “АМЕРИКИЙН АРД ТҮМЭНД БАЯРЛАЛАА” сэдвийн дор 2013.05.23-ны өдөр зохион байгууллаа.Нээлтийн үйл ажиллагаанд АНУ-ын элчин сайд Пайпэр Энн Уйнд Кэмпбэл, хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, МСС-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаатар,Суурин төлөөлөгч Роберт Рийд, МСС-ийн ТМБ-ын төслийн захирал Ц.Ундрах, Австралийн Төв Квинсланд сургуулийн мэргэжил, үйлдвэрлэлийн факультет хариуцсан захирал Стив Берд, тэргүүтэй хөдөлмөрийн яам, уул уурхайн яам, боловсролын яамны мэргэжилтнүүд, хамтран ажиллагч уул уурхайн компаниуд, Говьсүмбэр аймгийн удирдлагууд оролцлоо.Мөн энэхүү арга хэмжээн дээр МСС-аас Австралийн Төв Квинсланд ТАФЕ сургуультай хамтран хэрэгжүүлсэн “Ижилсүүлэх” төслийн хүрээнд тус коллеж дээр явагдсан Австралийн мэргэжлийн сургуульд багшлах эрхийн сертификат IV сургалтыг төгсөгч 12 багш ажилтан сертификатаа гардан авсан байна.