2016 оны 6 дугаар сарын 03-нд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0,5 км урттай хатуу хучилттай авто замын ажил дуусч нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ЗД-н орлогч Н.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, Г.Батчимэг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, НАЗГ-ын дарга Нанзаддорж 5 дугаар хорооны Засаг дарга Б.Батзаяа болон бусад албаны хүмүүс, хорооны иргэд оролцсон юм. Тус зам нь 71 дүгээр цэцэрлэгийн зүүн талаас чанх хойшоо 500 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй, зорчих хэсгийн хоёр талаар 1.5 метрийн өргөнтэй явган хүний замтай аж. Мөн замын зүүн талаар авто замын 26 ширхэг гэрэлтүүлгийн ажил хийгдсэн байна. Авто замын ажлыг “Анандын зам” ХХК гүйцэтгэжээ. Энэхүү замыг байгуулахад иргэний үүргээ ухамсарлан нийтийн эрх ашгийн төлөө өөрсдийн эзэмшлийн обьект, хашаагаа чөлөөлсөн 15 иргэн, 1 аж ахуйн нэгжид дүүргийн Засаг дарга талархал гардууллаа.