Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран “Баянзүрхчүүд баялагийг бүтээнэ” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ж. Отгонцэцэг, Нийгмийн хөгжлийн хэлсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс аж ахуй нэгж, иргэд оролцлоо.
Өдөрлөгийн зорилго нь иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хууль тогтоомж, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа түншлэлийг сайжруулахад оршиж байгаа аж. Энэхүү арга хэмжээний үеэр иргэдийг ажилд зуучлан, ажил мэргэжлийн талаарх зөвлөгөөг холбогдох мэргэжилтэнгүүд өгсөн аж. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон МСҮТ-н оюутнуудын урласан бүтээлийн үзэсгэлэн худалдаа боллоо.
