Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээгНийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон , UB лавлах 1617-тай хамтран Жанжин клуб-д зохион байгууллаа.Баярын арга хэмжээнд Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч С.Гантулга, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Сувд-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцсон аж. Мөн дүүргийн 28 хороо, ерөнхий боловсролын сургуулийн 600 гаруй хүүхдүүд, 100 эцэг эхийн төлөөлөл оролцжээ.
Энэ жилийн баярыг хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, эрүүл мэндийг бэхжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл цэвэр орчинд тэмдэглэн өнгөрүүлэхэд чиглэгдсэнээрээ онцлог байлаа. Уг арга хэмжээний үеэр хүүхдийн хөгжил, хамгааллын “Ирээдүй Монгол” ТББ үйл ажиллагааныхаа талаар хүүхдүүдэд танилцуулсан юм.
Түүнчлэн сурлага, урлаг спортоор бусдыгаа хошуучилсан сурагчдыг шагнаж урамшууллаа. Хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд “Гэгээн алсын одод ” нэвтрүүлгийн авьяаслаг багачууд тоглолтоо өргөн барьсан юм. Хүүхдүүдийг баярлуулах, тэдэн рүү чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд бэлэг өгч баярлуулсан аж
