Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн дүүргийн 641 ээжийг "Алдарт эх" нэг, хоёрдугаар одонгоор шагналаа. Үүнээс алдарт эхийн нэгдүгээр одонгоор 29, хоёрдугаар одонгоор 612 эх тус тус шагнагдав. Тэдний төлөөлөл болох 30 эхэд ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Хөдөлмөр эрхлэлт Нийгмийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах, Тамгын Газрын дарга Б.Амартүвшин нар "Алдарт эх" нэг, хоёрдугаар одон гардуулсан юм.
