Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн ёс суртахуун – төлөвшлийн боловсролын агуулгын хүрээнд “GOOD NEIGHBORS” олон улсын байгууллагатай хамтран “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт Яармагийн бүсийн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид оролцсон юм.
Өдөрлөгийн үеэр мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж, цаашид мэргэжлээ сонгоход анхаарах зүйлс, сонгосон мэргэжлээрээ хэрхэн амжилттай ажиллах гэх мэт асуудлуудыг хөндөн ярилцаж, туршлага солилцсон байна.
Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв