Нийгмийн хөгжлийн хэлтэс, Фокус ТББ-тай хамтран дүүргийн ЕБС-иудын сурагчдын дунд зохион байгуулсан “Архигүй орчин бидний ирээдүй” сэдэвт зохион бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо.
Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Сувд-Эрдэнээссэ бичлэгийн шилдэг бүтээлийн эздэд амжилт хүсч, Өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа. Эссэ бичлэгийн уралдаан ахлах болон дунд гэсэн хоёр насны ангиллаар зохион байгуулагдсан аж. Энэхүү уралдаанд нийт 174 бүтээл ирсэн байна.
Уралдааны ахлах ангийн төрөлд I байрыг 97-р сургуулийн 11Б ангийн сурагч С.Мишээл, II байрыг 97-р сургуулийн 12А ангийн А.Төгөлдөр, III байрыг 33-р сургуулийн 11В ангийн сурагч Э.Болор-ОД тус тус эзэллээ.
Харин дунд ангийн төрөлд тэргүүн байрт 48-р сургуулийн 9Б ангийн сурагч Б.Майтуул, хоёрдугаар байранд 48-р сургуулийн 9А ангийн Ц.Азжаргал, гутгаар байранд Арвис дунд сургуулийн 6А ангийн сурагч М.Тэлмүүн нар шалгарсан