Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, баярын бэлэг өгсөн юм. Уг арга хэмжээнд дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч С.Гантулга , Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн тэргүүн Г.Гүрдагва болон албаны хүмүүс оролцлоо. Баянзүрх дүүргийн дарга санаачлан дүүргийн Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, Соёлын ордноос хамтран зохион байгуулсан “Бяцхан зүрх” арга хэмжээнд 28 хорооны төлөөлөл болох 500 гаруй хүүхэд оролцсон юм. Мөн арга хэмжээний үеэр ЕБС-иудын авъяаслаг сурагчид урлагийн номер үзүүлж найзууддаа бэлэг барьсан юм. Дашрамд дурдахад, Баянзүрх дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 8112 иргэн байдгийн 25 хувь нь буюу 1126 хүүхэд хэмээн бүртгэгдсэн байдаг.
