Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.1.-д "Газар өмчлөгч иргэн нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй" гэж заасан байдаг. Хан-Уул дүүргийн 12-р хорооны Дэнж, Хоршооллын гэр хороолол бүхий хэсгүүдэд Гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны талаар ойлголт өгөх уулзалт хэлэлцүүлэгийг тус хороотой хамтран зохион байгууллаа.
