Олон улсын номын баяр “Ulaanbaatar
book fair ” Чингисийн талбайд энэ
сарын 20-21-ны өдрүүдэд боллоо. Тус баярыг
Нийслэлийн ЗДТГ-аас “ Найрсаг
Улаанбаатар ” хөтөлбөрийн
хүрээнд номд дурлаж, мэдлэгт шүтэх найрсаг хотын иргэд уриан дор зохион байгуулсан
юм. Энэхүү "Номын баяр"-ын өдөрлөгт Баянзүрх
дүүргийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид оролцлоо. Энэ үеэр дүүргийн нийтийн номын сангийн үйл
ажиллагааг иргэдэд сурталчилсан юм. Дашрамд дурдахад, нийтийн номын сан нь 7000
гаруй номын фондтой. Хууль эрх зүй чиглэлийн 1324, уран зохиолын
500 гаруй, түүхийн чиглэлийн 800 гаруй, гадаад хэл дээр 2000 гаруй номыг тус
номын сангаас уншиж, цахим орчинд тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг
хангажээ.