Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэлтсийн алба хаагчид, олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулах ажлыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд “Сонгодо”, дүүргийн “Эрүүл мэндийн нэгдэл”, “Zolo's Optical” зэрэг эмнэлгийн байгууллагын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажилласан байна.
Түүнчлэн үзлэг, шинжилгээний хариуг газар дээр нь гаргаж, ажлын байранд нь нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч ажиллажээ.



