Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг өнөөдөр буюу 5 дугаар сарын 17-ны энэ өдөр 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй хатуу хучилттай замын ажлын явцтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаарярилцлаа.Тус зам нь 71 дүгээр цэцэрлэгийн зүүн талаас чанх хойшоо 480 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй, зорчих хэсгийн хоёр талаар 1.5 метрийн өргөнтэй бөгөөд 960 метрийн урттай явган хүний замтай байх аж. Мөн замын зүүн талаар авто замын 26 ширхэг гэрэлтүүлгийн ажил хийгдэх юм. Авто замын ажлыг “Анандын зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд гүйцэтгэлийн явц 80 хувьтай явагдаж байна.