Захиргаа, хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд 2016 оны 05 сарын 13, 14-ний өдрүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтад 16 хорооны зохион байгуулагч нар болон ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн нийт 46 албан хаагчид хамрагдсан юм. Сургалтаар Төрийн байгууллагын үйл ажиллагаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй, Нийслэлийн 2016 оны Шилдэг хороо шалгаруулах шалгуур үзүүлэлтүүдийг хангах арга зүйн зөвлөгөө , Захирамжлалын баримт бичгийн тухай ойлголт, түүний гүйцэтгэлийг тооцож, мэдээлэх нь, Төрийн албан хаагчийн цалин хөлс болон түүнтэй холбогдох асуудал, Иргэдийн бүлгийг бүртгэж, санхүүжилт олгох тухай мэдлэгүүдийг олгосон байна.
ЗАХИРГАА,ХУУЛИЙН ХЭЛТЭС