Нийслэлийн Боловсролын газар байгуулагдсаны 85 жилийн ойн хүрээнд Нийслэлийн удирдах ажилтнууд, төрийн болон төрийн бус ЕБС-ийн захирлуудын дунд “Эрүүл амьдралын үндэс идэвхтэй хөдөлгөөн” тэмцээнийг энэ сарын 6-7-ний өдрүүдэд боллоо. Тус тэмцээний зорилго нь идэвхтэй хөдөлгөөнийг бүх нийтийн дунд хэвшүүлэхэд оршиж байгаа аж.Нээлтийн үйл ажиллагаанд БНД-ийн ИТХ-ын дарга, ЗДТГ-ын удирдлагууд, Нийслэлийн Боловсролын газрын дарга болон мэргэжилтнүүд, дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын захирлууд оролцлоо. Албан хаагчид гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, дартс, теннис зэрэг таван төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний гар бөмбөгийн төрөлд тэргүүн байрандБаянзүрх дүүргийн Х.Батбаяр ахлагчтай баг, хоёрдугаар байранд Чингэлтэй дүүргийн Т.Ням-Очир ахлагчтай баг, гутгаар байранд Баянгол дүүргийн Л.Жаргал ахлагчтай баг тус тус шалгарчээ.
Харин сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Нийслэлийн Боловсролын газрын Ц.Отгонбагана ахлагчтай баг тамирчид алтан медалийн эзэн болсон бол, Зүүн бүсийн баг мөнгө, Төрийн бус өмчийн сургуулиудын баг хүрэл медалийн эздээр тодорчээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Баянгол дүүргийн Л.Жаргал ахлагчтай баг- I байр, Чингэлтэй дүүргийн Т.Ням-Очир ахлагчтай баг- II байр, Нийслэлийн Боловсролын газрын Т.Сараннэмэх ахлагчтай баг-III байр тус тус шалгарчээ.
Оюун ухааны спорт гэгдэх шатрын тэмцээнд Баянзүрх дүүргийн Х.Батбаяр ахлагчтай баг 1-р байр, Нийслэлийн Боловсролын газрын Ц.Отгонбагана ахлагчтай баг 2-р байр, Хан-Уул дүүргийн С.Эрдэнэчимэг ахлагчтай баг III байранд оржээ.
Харин багийн нийлбэр дүнгээр Баянзүрх дүүрэг гутгаар байранд шалгарлаа.
