Хан-Уул дүүрэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаарбаталсан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх ажлыг жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төвийн ажилчид мод тарих нүхийг ухаж хөрс боловсруулах усалгаа зэргийг бэлтгэж, дүүргийн 10 дугаар хорооны “Буянт-Ухаа I” хорооллын урд ЗДТГ болон дэргэдэх хэлтэс албад, сургууль, цэцэрлэгийн ажилтнуудтай хамт нийтийн эзэмшлийн талбайд нийт 700-аад ширхэг шилмүүст мод болон бут сөөг тарилаа.