Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан ХУД-ийн 13-р хороо, Хүүхэд залуучуудын хөгжлийн төв, Албан бус- насан туршийн боловсролын төв хамтран “Тэнгэрлэг гэр бүл” шалгаруулах ёслолын арга хэмжээг 2016-05-13-ны өдөр зохион байгууллаа.
Энэ арга хэмжээний үеэр үе үеийн гэр бүлүүдэд үлгэр дуурайлал болсон 10 гэр бүлийг алдаршуулж, өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулсан юм.
Энэ үеэр ахмад гэр бүлүүд өөрсдийн баялаг туршлага, үнэт сургаалиа залуустаа харамгүй хайрласан юм.