Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 05-дугаар сарын 09-ны өдрийн А/202 дугаар захирамжийн дагуу бүх нийтээр мод тарих ажилд Албан бус-Насан туршийн боловсролын төвийн 11 багш, ажилтнууд идэвхитэй оролцлоо. Хуваарийн дагуу 144-р цэцэрлэгийн гадна талбайд 20 мод, бут, сөөгийг тарьж, эрүүл амьдрах таатай орчинг бүрдүүлэн ажиллав.



