Гааль,
татварын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээг
“Татвар төлөгч таньд баярлалаа” уриан дор энэ сарын 7-13-ны өдрүүдэд тэмдэглэж
байна. Уг арга хэмжээний хүрээнд дүүргийн
Татварын хэлтсээс ЕБС-ийн сурагчдын дунд “татварыг хэн сайн мэдэх вэ?” АХА танин
мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд 48, 33-р сургуулийн 40
гаруй сурагчид оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Тэмцээний шилдгээр 33-р сургуулийн
сурагч Х. Болорчимэг, хоёрдугаар байранд
33-р сургуулийн Н.Энхжин, гутгаар байрт 48-р сургуулийн сурагч С. Уянга нар
шалгарчээ.
