Татварын хэлтсээс Нарантуул олон улсын худалдааны төвд өнөөдөр“Татвар төлөгч таньд хүрч үйлчилье” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт 300 гаруй иргэд оролцсон байна. Өдөрлөгийн үеэр иргэдэд татварын хууль, эрх зүйн зөвлөгөөг өгч, 45 иргэнийг татвар төлөгчөөр бүртгэжээ. Өдөрлөгт оролцсон иргэдээс таван азтан тодруулж гарын бэлэг, Жи-Мобайлын интернетийн эрхтэй дугаарыг бэлэглэсэн аж.
