Жил бүр татвар төлөгчдийн өдрийг угтаж их дээд сургуулиудын оюутнуудын дунд “татварын хуулийг хэн сайн мэдэх вэ” танин мэдэхүйнтэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “нэмэгдсэн өртгийн албан татварыг хэн сайн мэдэх вэ?” сэдвийн хүрээнд Татварын хэлтэс, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулжээ.Энэхүү тэмцээний зорилго нь иргэний нийгмийн татварын боловсролыг төлөвшүүлэх, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хуулийг сурталчилах оюутнуудын дунд татварын хууль, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний ойлголтыг таниулах, хэрэглээг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж. Тус тэмцээнд СЭЗДС, Олон улсын Улаанбаатар их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн нийт таван баг оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Тэмцээний шилдгээр СЭЗДС-ийн HIVE баг шалгарчээ.
