Аж
үйлдвэрийн яамны “Үйлдвэрийн улсын тооллого явуулах тухай” тушаалын
ажлын хүрээнд Худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн хэмжээнд үйл
ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэл эрхлэгчдын дунд сургалт зохион
байгууллаа. Тус сургалтанд 80 гаруй хүнсний болон хөнгөн үйлдвэр,
барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдсан байна. Сургалтаар
үйлдвэрийн улсын тооллоготой холбоотой мэдээллийг өгч, жижиг дунд
үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах талаар
зөвөлгөөг өгсөн аж. Мөн үйлдвэрлэл эрхлэгчдэд шинэчлэн батлагдсан “Эрүүл
ахуйн тухай хууль” болон “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг
журам”-ын талаар холбогдох албаныхан танилцуулсан байна.
