Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нийслэлийн Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн газар , Монголын фермер эмэгтэйчүүдын холбоотой хамтран “Монгол ногоо” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсээс газар тарилангийн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уг төслийн гуравдугаар үе шат болох хүнсний ногоо тариалах арга барилд суралцах шаталсан сургалтанд гэр хорооллын орлого багатай 60 гаруй иргэдийг хамруулсан байна. Энэхүү сургалтын гол зорилго нь Нийслэлийн иргэдийн төмсний хэрэгцээг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж. Сургалтыг танхимын болон талбайн хэлбэрээр зохион байгуулсан ба иргэд тариалалтын өмнөх, тариалалтын үе, ургалтын үе, ургац хураалт, хадгалалт, савлалт, тээвэрлэлт зэрэг хүнсний анхан шатны үйлдвэрлэлийн үе шат, ажиллагсдад болон ажлын байранд тавигддаг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын талаар мэдээлэлтэй болсон байна.
