Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт саа өвчнийг 2020 он гэхэд дэлхий
дахинд устгах зорилго тавин ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ийн чуулга
уулзалтаар сүүлийн таван жилд дэлхий дахинд бүртгэгдсэн вакцинаас шалтгаалсан
саажилтын нийт тохиолдлын 95 хувь нь саагийн /полио/ вирусийн 2-р шинжээр
үүсгэгдсэн болохыг эрдэмтэн судлаачид тогтоосныг онцлон хэлэлцэж улмаар товлолд
одоо хэрэглэж байгаа 1, 2, 3-р хэв шинжийн эсрэг антиген агуулсан гурван цэнт
вакциныг 1, 3 хэв шинжийн эсрэг антиген агуулсан 2 цэнт вакцинд шилжих шийдвэр
гаргасан. Иймд халдварт саа өвчнийг устгах төгсгөлийн шатны стратеги
төлөвлөгөөний дагуу ДЭМБ-ын Номхон далайн бүсийн 37 улс орон 2016 оны
дөрөюдүгээр сарын 17-оос тавдугаар сарын 01-ны өдрийн хооронд халдварт саагийн
эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд нэгэн зэрэг шилжихтэй холбогдуулан манай
улс 2016 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр халдварт саагийн эсрэг 3 цэнт вакцинаас
2 цэнт вакцинд нэгэн зэрэг шилжлээ.
Энэ ажлын хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын А/28 дугаар тушаалаар ажлын хэсэг томилогдож, эрүүл мэндийн төв, салбар амбулатори 1, 2, 12, 15, 17, 18 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын эмч, сувилагч нарт “Халдварт саагийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжих бэлтгэл ажлыг хангах” сургалт зохион байгуулж, шилжилтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгулав.