MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ВЕНА ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА

    ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ВЕНА ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА

    2013-05-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй эрчим хүчний салбарын төлөөлөгчид энэ сарын 24-нд Австрийн Үндэсний Парламентад зочилж, эрчим хүчний асуудлаарх илтгэгч гишүүн Вольфганг Кациантай уулзан хоёр улсын эрчим хүчний салбарын хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

    Социал демократ намаас Үндэсний Парламентад гишүүнээр сонгогдон ажиллаж буй гишүүн В.Кациан хэлэхдээ Австри Улс нь сэргээгдэх эрчим хүч, ялангуяа усан цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэхэд чухал байр суурь эзэлдэгийг онцлоод сүүлийн жилүүдэд нар, салхи ашиглан эрчим хүч үйлдвэрлэх асуудалд анхаарал тавьж байгааг хэлэв. Европын Холбооноос 2008 онд гаргасан “Эрчим хүч, уур амьсгалын багц хөтөлбөр”-т нийцүүлэн Австри улс 2020 он хүртэлх эрчим хүчний стратеги төлөвлөгөөгөө боловсруулахдаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, эрчим хүчний үр ашгийг сайжруулахаар тусгасан байгаа аж.

    Сайд М.Сономпил, Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байгаа, энэхүү өсөлтөд уул уурхай гол үүрэг гүйцэтгэж байгааг танилцуулав. Үүнийг дагаад эрчим хүчний хэрэглээ сүүлийн үед жилд 8-10 хувиар нэмэгдэж байгаа тэмдэглээд эрчим хүчний хомсдлыг арилгахын тулд Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгоход анхаарал хандуулан ажиллаж байгааг тэмдэглэв. Тэрээр энэ зорилтын хүрээнд Австрийн Эдийн засаг, залуучууд, гэр бүлийн сайдтай уулзан энэ салбар дахь хамтын ажиллагааны нөөц боломжийн талаар ярилцаж, Вена хотод хог хаягдал боловсруулан эрчим хүч гарган авч буй орчин үеийн үйлдвэртэй танилцах завшаан тохиож буйд олзуурхаж байгаагаа хэлэв.

    Австри сэргээгдэх эрчим хүч ашиглалтаар Европ төдийгүй дэлхийд тэргүүлдгийн хувьд энэ салбарын техник технологийг Монголд нэвтрүүлэх, эрчим хүчний нэмэлт эх үүсвэр бий болгох, тухайлбал усан цахилгаан станц барихад хамтран ажиллах өргөн боломж бий гэдгийг Австрийн парламентийн гишүүн онцлов.

    Айлчлалын хүрээнд сайд М.Сономпил Австрийн нийслэл Вена хотын хог боловсруулах цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцав. 75 мВт-ын хүчин чадалтай тус станц жилдээ 250 мянган тонн хог боловсруулан тус хотын 25000 айл өрхийг цахилгаанаар, 50000 айл өрхийг дулаанаар хангадаг байна. Агаарт нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй байх үүднээс хог боловсруулан эрчим хүч үйлдвэрлэхдээ 4 давхар шүүлтүүр хэрэглэж, стандартын зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин бага бохир хий ялгаруулдаг нь мэргэжлийн байгууллагын хэмжилтээр тогтоогдсон байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

    2014-12-01 00:35:19

    МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

    2014-12-01 00:30:58

    БҮГД НАЙРАМДАХ ГАБОН УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ АЛБАН МЭДЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

    2014-09-17 01:10:00

    БАРИМТАТ КИНОНЫ ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОВ

    2014-09-17 01:06:43

    ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

    2014-09-17 01:05:54

    АВСТРАЛИ-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН БҮЛЭГ БАЙГУУЛАГДАВ

    2014-07-30 07:29:18

    ЭЛЧИН САЙД В.ПҮРЭВДОРЖ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

    2014-07-03 08:10:35

    ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-07-03 08:09:29

    Шинэ мэдээ

    Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг багш, сурган хүмүүжүүлэгчдээр хэлэлцүүллээ
    2026-06-02 19:25:00
    АНУ-ТАЙ БОЛОВСРОЛ, ЭРЧИМ ХҮЧ, ХАРИЛЦАА ХОЛБОО ЗЭРЭГ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
    2026-06-02 17:01:00
    МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН VIII ХУРАЛДААН МИНСК ХОТНОО БОЛЛОО
    2026-06-02 16:13:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна
    2026-05-31 21:02:00
    ОРОН НУТАГТ УЛСЫН ҮЗЛЭГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-31 10:28:00
    COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
    2026-05-29 18:33:00
    Худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллахаар тохиролцлоо
    2026-05-29 18:02:00
    Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
    2026-05-29 12:53:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА
    2026-05-28 16:03:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!