Цаг агаар
дулаарч, шар усны
үерийн аюулаас урьдчилан
сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг
дэвсгэрт байрлах үерийн
хамгаалалт, барилга байгууламж,
ус хуримтлагддаг гуу жалга,
ус нэвтрүүлэх хоолойд
хуримтлагдсан хог хаягдал, цас
мөсийг цэвэрлэх ажлыг амралтын өдрүүдэд дэд бүтэц,
тохижилтын хэлтэсээс зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд мянга гаруй аж ахуйн
нэгж байгууллага, 7162 иргэд оролцож дүүргийнхээ хог хаягдлыг
цэвэрлэж, хашаа,
сандал, гэрлийн шон, хайсыг угаасан
байна. Иргэд нийт 204,950 метр.кв талбайгаас 311,5
тонн
хог хаягдлыг цэвэрлэж,хог тээврийн 37
машинаарачиж тээвэрлэжээ. Мөн Дүүргийн
19, 20, 28 дугаар хороодод цас их байгаатай холбогдуулан их цэвэрлэгээг нөхөн хийхээр төлөвлөжээ.
