Олон улсын сувилагчийн өдрийг угтан дүүргийн Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв хамтран “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад сувилагчийн оролцоо” сэдэвт уралдааныг зохион байгууллаа. Эрүүл мэндийн төвийнмэргэжлийн аварга багийг шалгаруулахуралдаанд гурван багийн нийт 24 сувилагчид оролцсон байна. Тэмцээний шилдгээр “World nurse” баг шалгарсан бол удаах байранд“Хүчилтөрөгч” баг, харин гутгаар байранд “Итгэлийн эрэлд” багууд шалгарчээ. Мөн тэмцээний үеэр эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, сувилагчдын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар хэлэлцэн, сувилагчдын дунд гарч буй нийтлэг алдаа, зөрчлийг ярилцан, цаашид шийдэрлэх талаар туршлага солилцсон юм. Дашрамд мэдээлэхэд, энэхүү уралдааны зорилго нь сувилахуйн тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмтжтэйгээр хүргэхэд сувилагчдын чадварыгдээшлүүлэхэд оршсон аж.
