Гааль татварын байгууллагын спортын аварга шалгаруулах “Спорт наадам-2016”тэмцээн боллоо. Энэхүү тэмцээний гол зорилго нь нийт албан хаагчдыг танилцуулах, хамтын
ажиллагааг бэхжүүлэх, бие бялдарыг чийрэгжүүлэх, эрүүл байлгах, спортод хандах
идэвх, сонирхолыг өрнүүлэхэд оршсон юм.Тэмцээнд Гааль татварын газар, хэлтсийн албан хаагчид сагсан
бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, биллъярд гэсэн нийт таван төрлөөр хурд
хүчээ сорин өрсөлдөв. Тэмцээний сагс, гар бамбөгийн төрөлд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн баг тамирчид тэргүүн байр
эзэлжээ. Мөн гар бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор Татварын
хэлтсийн мэргэжилтэн Д.Өлзийсайхан,
Сагсан бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогчоор Б.Мөнхбат нар шалгарч багийн нийт дүнгээр тэргүүлж шилжин явах цомын эзэд
боллоо.
