Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв Нийслэлийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан 2016 оны 04 сарын 19-ын өдөр буюу өнөөдөр дүүргийн "Авьяаслаг гэр бүл" шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний нэгдүгээр байрт 14-р хорооны Г.Мөнхбатын гэр бүл, хоёрдугаар байрт 8 дугаар хорооны Г.Наянтайн гэр бүл, гуравдугаар байрт 9-р хорооны М.Оюун-Эрдэнийн гэр бүл тус тус шалгарлаа.