Статистикийн хуульд заасныдагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагын 2016 оны улсын тооллогыг энэ сарын 01-нээс эхлэн явуулж байна. Аж ахуйн нэгж байгууллагын тоог бодит гаргах, аж ахуй нэгж, байгууллагын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлжстатистикийн мэдээлэлд бүрэн хамруулах, тэдний эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, байршил, улс орны эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг тодорхойлох, эдийн засаг-статистикийн судалгаа, түүвэр ажиглалтын хамрах хүрээг бүрэн тогтоох зорилгоор тооллогыг зохион байгуулж байгаа юм. Мөн аж ахуй нэгж, байгууллагын тооллогыг энэ сарын 30-ны өдөр хүртэл явуулна гэж дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэсээс мэдээллээ.
