Хороодын иргэдийн экологи, амьдрах ухааны мэдлэгийг дээшлүүлэх, иргэдийг чадваржуулах зорилгоор Хан-Уул дүүргийн албан бус боловсрол-Насан туршийн боловсролын төвийн багш нар дүүргийн 10 дугаар хороотой хамтран 2016 оны 04 сарын 14-ний өдөр “Эко орчинг бид бүтээнэ” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт оролцсон иргэдэд тасалгааны болон талбайн цэцэг хэрхэн тарьж арчлах талаар үзүүлэх сургалт хийж, зөвлөмж өгөв.
Хан-Уул дүүргийн Албан бус боловсрол-Насан туршийн боловсролын төв