Монголын оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар өнөөдөр дүүргийн Тамгын газрын албан хаагчдад ой тогтоолтоо хэрхэн сайжруулах, мэдээллийг зурган аргаар хурдан хугацаанд тогтоох талаар сонирхолтой мэдээлэл өгч, лекц уншлаа. Тэрбээр“ой санамж бидний алхам тутамд хэрэг болдог. Гэтэл ой санамжтай холбоотой бэрхшээл маш их байдаг. Тухайлбал, уншсан зүйлээ мартах, танилцсан хүнийхээ нэр, худалдаж авахаар төлөвлөсөн зүйлээ мартддаг үе бидний амьдралд цөөнгүй тохиолддог. Хүн ой тогтоолтоо сайжруулахын тулд өдөр тутам уураг тархиа хөгжүүлэх дасгал хийх хэрэгтэй. Зурган аргаар ой ухаандаа төсөөлж чадвал хүн богино хугацаанд хүссэн зүйлээ цээжилж чадна” хэмээн онцолж хэлсэн юм. Мөн тэрбээр албан хаагчдад оюуны спортоор хичээллэхийг уриалсан юм.
