Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооноос 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр "Том оврын авто машины хайрга дайрга тээвэрлэлт"-тэй холбоотой асуудлаар Төр захиргааны анхан шатны нэгж байгууллага, Иргэдийн төлөөлөл, Хайрга дайрга үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл, “Хөвсгөл далай ээж” болон “Шинэ суурьшил” ТББ -уудын гурван талт уулзалтыг зохион байгууллаа.