Суугаа волейболын спортыг суртачлан хөгжүүлэх зорилготой 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 03-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод амжилттай болж өндөрлөлөө. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд 15 багийн 100 гаруй тамирчид оролцсон байна. Суугаа волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй эмэгтэй гэсэн 2 төрлөөр зохион байгуулагджээ. Тэмцээний эмэгтэй ангилалд тэргүүн байрыг Баянзүрх дүүргийн баг тамирчид хүртсэн бөгөөд багийн хоёр тамирчин “Оны шилдэг тамирчин”-аар тодорлоо.
