Хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай хэлэлцүүлгийг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хийлээ. Энэ удаагийн хэлэлцүүлгийн гол зорилго нь ой, хээрийн түймрээс хамгаалах талаар төрийн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх, талуудын оролцоог хангахад оршсон юм.
Уг хэлэлцүүлэгт БОНХЯ, ОБЕГ, Нийслэлийн байгаль ногоон хөгжлийн газар, НДОХБ, Нийслэлийн Онцгой байдлын газар, болон бусад дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид болон холбогдох албаны хүмүүс оролцов. Хэлэлцүүлэгээр Ойн тухай хуулийн хэрэгжилт, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж хамтран ажиллах төлөвлөгөөг баталлаа.
Мөн ойн тухай хуулийн хэрэгжилт, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарз хохирлын талаар сургалт явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд үнэн бодит мэдээллийг хүргэх, ой, хээрийн түймрийг унтраах нэгдсэн ажил зохион байгуулах зэрэг ажил хийхээр төлөвлөжээ.
