Хан-Уул дүүргийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс нь Олон Улсын Хүний нөөцийн менежментийн зөвлөх институт төрийн бус байгууллагатай хамтран “Хувь хүний амжилт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Олон Улсын Хүний нөөцийн менежментийн зөвлөх институтын багш н.Цэцэгээ, н.Нарангэрэл нар хөтлөн явуулсан юм. Түүнчлэн “Амжилтанд хүрэх арга зам”, “Амжилтанд хүрэх алхмууд”, “Эерэг хандлага”, “Талархал”, “Өөрчлөлтийг өөрөөсөө” гэх мэт сонирхолтой сэдвүүдийн хүрээнд харилцан ярилцаж, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.



ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС