Стандартчилал, хэмжил зүйн газар болон Европын стандартчиллын байгууллага (CEN) –ын хооронд “Copyright agreement” буюу “Хувилан олшруулах эрхийг хамгаалах” гэрээг саяхан байгуулсан юм. Уг гэрээний дагуу Европын стандартчиллын байгууллагаас Мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төвд барилгын салбарын Eurocode стандартуудыг ирүүлээд байна.
Ингэснээр “Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 89 дүгээр тогтоолын хүрээнд Барилгын стандартчиллын техникийн хороо барилгын салбарт нутагшуулах Eurocode стандартуудыг судлах, үндэсний стандартаар батлуулах ажлыг эхлэх боломж бүрдлээ.
Мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв