Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Харьяатын тухай хууль тогтоомж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжоор зохицуулагдаж буй эрх зүйн харилцаа, Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, боловсронгуй болгох арга зам сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байгаа тул та бүхэн идэвхтэй оролцоно уу.
Илтгэлийг 2016 оны 4 дүгээр сарын 15-30 –ны өдрийн хооронд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын төв байр 309 тоотод цаасаар болон iltgel@immigration.gov.mnхаягаар электрон хэлбэрээр хүлээн авах бөгөөд шалгарсан илтгэлийг бага хуралд хэлэлцүүлнэ.
Эрдэм шинжилгээний бага хурал болон илтгэл хэлэлцүүлэх сэдэв, тавигдах шаардлага, хүлээж авах хугацаа, шагнал урамшил, шалгуур, дүгнэх журмын талаар тус байгууллагын www.immigration.gov.mnцахим хуудасны Санал асуулга буланд байршуулсан удирдамжаас мэдээлэл авна уу. /Холбоо барих утас 93141005, 98040039 ажлын өдрүүдэд/
Тус эрдэм шинжилгээний бага хурал нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын албан хаагч, олон нийтийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний эрдмийн болон судалгааны ажлын идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцох, бие биеэсээ суралцах боломж олгох, байгууллагын үйл ажиллагаанд гарсан дэвшил, ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилготой юм.