Хан-Уул дүүргийн Усан спорт сургалтын төвд фитнессийн тоног төхөөрөмж нийлүүлэх цахим тендерт "Дархан Өргөө констракшн" ХХК шалгарсан. Үүний дагуу 2016 оны 03 сарын 23-ны өдөр тус төвийн фитнессийн тоног төхөөрөмж хүрэлцэн ирж иргэдэд цогц үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Ингэснээр тус төв нь фитнесс, саун, усан бассейн зэрэг төрлүүдээр үйлчилгээ явуулдаг боллоо.
ХУД-ийн Усан спорт сургалтын төв