MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.Мөнх-Эрдэнэ: 2015 онд Хан-Уул дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ

    Б.Мөнх-Эрдэнэ: 2015 онд Хан-Уул дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ

    2016-03-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хан-Уул дүүргийн  Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэтэй тус хорооны үүсэл, хөгжил, өнгөрсөн оны амжилт, бүтээлийн талаар ярилцлаа.

    Танд энэ өдрийн мэндийг хүргэе. ХУД-ийн Биеийн тамир, спортын хороо хэзээ байгуулагдсан, спортын ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

    Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяр наадмын Төв комиссын 1946 оны 05 дугаар сарын 02-ны хуралдааны 6 дугаар тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард улсын /БНМАУ/ аж үйлдвэрийн яамны дэргэд “Хөдөлмөр” нийгэмлэг нэртэй  байгуулагдаж, 1994 оны А-52 тоот Захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын 148 тоот захирамжаар Биеийн тамир, спортын сургалтын төв, дүүргийн Засаг даргын 2003 оны захирамжаар Биеийн тамир, спортын хороо болсон түүхтэй.

    Манай байгууллага нь спортын арга хэмжээ, нийтийн биеийн тамирын арга хэмжээ, үндэсний спортын арга хэмжээ гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага, компани, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, их, дээд сургууль, коллеж, ЕБС, СӨБ болон  иргэдийг нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээнд хамруулах, хүн амын бие бялдрын түвшинг дээшлүүлэх, чийрэгжүүлэх , спортыг хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд спортын секц дугуйланг хичээллүүлэн, дүүргийн өсвөр үеийн шигшээ багийг байгуулан хичээллүүлж, өсөх ирээдүйтэй тамирчдыг бэлтгэн гаргаж, тив, дэлхийд олон улсын тэмцээн, уралдаанд оролцуулах явдал юм.

    Ямар насны хүмүүс ихэвчлэн  спортоор хичээллэдэг  вэ?  

    Ер бүх насны хүмүүс хамрагддаг. Өсвөр насныханд зориулан Сагсан бөмбөг,  Волейбол, Хөл бөмбөг, Жүдо бөх, Тэшүүр, Бокс, Үндэсний бөх,  Ширээний теннис зэрэг  спортын 8 төрлөөр мэргэжлийн багшийн удирдлаган доор секц дугуйлан хичээллүүлдэг. Дүүргийн ахмад настнууд долоо хоногийн ажлын 5 өдрийн 10:00-12:00 цагийн хооронд Хийн дасгал, Лхагва гариг бүрийн 12:00-14:00 цагийн хооронд биеийн тамир, эрүүл мэндийн бэлтгэлийн цагт тогтмол хичээллэж байна.

    Дүүргийн ахмад настан иргэдээ идэвхитэй ирж хичээллэж байхыг хүсэж байна. Энэ өдрүүдэд манай зааланд ирж биеийн тамир, спортоор үнэ төлбөргүй  хичээллэхэд манай үүд хаалга үргэлж нээлттэй байгаа шүү гэдгийг хэлье.

    Хан-Уул дүүрэг “Иргэдийн спортын их наадам” жил  болгон зохион байгууллагддаг.  Энэхүү наамдын талаар товч танилцуулахгүй юу?

    Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/333 дугаар захирамжийн дагуу иргэдийн дунд спортын наадмыг 4 үе шаттайгаар зохион байгуулдаг болоод 4 жил болж байна. Энэ жил Иргэдийн спортын  V дугаар их наадам 5-11 дүгээр сарын хооронд зохион байгуулагдаж, хэсэг, хороо, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид, нийслэлд дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авах байгаа.

    Иргэдийн спортын наадамд 31-ээс дээш насны дүүргийн иргэн бүр оролцдогоороо онцлог. Энэ жилийн хувьд дүүргийн иргэдийн спортын  их наадамд ЗДТГ болон дүүргийн удирдлагууд маань ихээхэн анхаарч төсөв санхүүгийн асуудлыг сайн шийдэж өгсөнд  манай хамт олон болон дүүргийн спортлог иргэд маань ихээхэн талархаж байгааг дамжуулахад таатай байна. 4 жилийн хугацаанд зохион байгуулсан тэмцээнд нийт 15000 гаруй иргэд хамрагдаад байна.

    Мэдээж олон тэмцээн уралдаанд оролцсон байх. 2015 онд гаргасан амжилтаасаа хуваалцаач?

    2015 онд дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид  дэлхий, тив, олон улс, тэмцээнд нилээдгүй оролцож Жүдо бөхийн тамирчин Б.Ойдовчимэд дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль, М.Ичинхорлоо Ази тивийн аварга болсон өндөр амжилтуудыг үзүүлсэн. Мөн дөрвөн жилд 1 удаа зохион байгуулагддаг  Монголын Хүүхдийн спортын V их наадамд тус дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид олон амжилтуудыг үзүүлсэн. Жишээ дурьдхад:  Волейболын тамирчид хүрэл медаль, Жүдо бөхийн тамирчид нийт 5 медаль хүртэж, багийн дүнгээр 2 дугаар байранд орсон. Мөн Хөл бөмбөгийн багийн тамирчид U-13 насны ангилалд эмэгтэй баг тамирчид алтан медаль, U-17  насны ангилалд эмэгтэй баг тамирчид алт, мөнгөн медаль, Чөлөөт бөхийн тамирчид 2 мөнгө, 2 хүрэл медалуудыг тус тус хүртэж Хан-Уул дүүрэг шилдэг зохион байгуулалттай дүүргээр шалгарсан сайхан амжилтуудаар дүүрэн жил байлаа.

    Дүүргийн  Спортын ордон хуучнаар Хөдөлмөр нийгэмлэгийн 70 жилийн ой энэ жил болно шүү дээ. Ойн хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулах вэ?

     ХУД-ын Биеийн тамир, спортын хороо буюу хуучнаар “Хөдөлмөр нийгэмлэг”-ийн  талаарх товч түүхийг би дээр өгүүлсэн. 2016 онд  байгууллагын маань 70 жилийн ой тохиож байна. Ойг зохион байгуулах бэлтгэл ажил явагдаж  байна. Ойн баярыг  тохиолдуулан 15 төрлийн  тэмцээнийг зохион явуулна. Ингэхдээ тус нийгэмлэгээс  төрөн гарсан ахмад, тэргүүний тамирчдыг алдаршуулах зорилгоор ажиллаж байсан байгууллагын нэрэмжит болгон зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна

    Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!