Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсээс Хууль сахиулахын их сургуультай хамтран “Парламентын мэтгэлцээний аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Цагдаагийн сургууль, Хилийн сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй нийгмийн ухааны сургуулиудын сонсогч, оюутнууд уг тэмцээнд оролцсон юм.
Сонсогч оюутнуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой энэхүү мэтгэлцээнд нийт долоон баг оролцож мэдлэг, ур чадвар сорьсон бөгөөд хоёр үе шаттай тэмцээнд Цагдаагийн сургуулийн “Соёмбо” баг тэргүүн байр эзэллээ. Харин дэд байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн “Victory” баг, гутгаар байрт Цагдаагийн сургуулийн “Сүлд” багууд шалгарч “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнуулав.
