Туркийн Улсын Стандартын Институт (TSE), Бүс нутгийн Стандартчиллын Нийгэмлэг (IRSA) –ээс зохион байгуулж буй “ ISO-9001:2015-Чанарын удирдлагын тогтолцоо; ISO/IEC 17021:2015 - Тохирлын үнэлгээ. Удирдлагын тогтолцоонд баталгаажуулалт, аудит явуулах байгууллагад тавигдах шаардлага” сэдэвт сургалт семинарт 2016 оны 02-р сарын 29-нөөс 03-р сарын 07-ны өдрүүдэд Мэдээлэл лавлагаа сургалтын үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Цог-Эрдэнийн Эрдэнэбаяр, Баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн Мажигсүрэнгийн Мөнгөнбаяр нар амжилттай оролцоод ирлээ.
Цаашид Удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр агуулгад шинэчлэгдсэн стандартын дагуу зохих өөрчлөлт оруулах, Туркийн болон IRSA-гийн гишүүн орнуудын туршлагаас нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.