Монгол улсад Хэрэглэгчийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан 2016 оны 3-р сарын 15-нд Эрүүл мэнд, спортын яаманд баярын хурал боллоо.
Уг арга хэмжээний үеэр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үйлсэд олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй хамтран ажилласан амжилтыг үнэлэн Баянзүрх дүүргийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Авирмэд, Баян-Өлгийн аймгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Х.Кызылбай, “Шим Мандал констракшн” ХХК-ийн гадаад худалдааны менежер Т.Диймаа нарыг “Стандартчилал, хэмжил зүйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасан юм. Мөн Байгаль орчин аялал, жуулчлалын салбарын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Баянзулыг Стандартчилал, хэмжил зүйн газрын “Хүндэт жуух”-аар шагналаа.