Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцааны албаны дарга Ө.Батмандах Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээд шагнал “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, ИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Оргилдулам “Ган үзэгтэн” цол тэмдгээр тус тус шагнагдлаа.
Өнөөдөр Үндэсний сэтгүүлзүйн 103 жилийн ойнд зориулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Сэтгүүлзүйн анхдагчдыг батламжлах, зарим ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлэх, "Шилдэг мэдээний сурвалжлагч" шагнал гардуулах, шилдэг сэтгүүлчдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа ньМонголын Залуучуудын Холбооны байранд зохион байгуулагдсан юм.