MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “ХӨХ СУВД 2016” ОЛОН УЛСЫН МӨСНИЙ БАЯРТ 8000 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЛОО

    “ХӨХ СУВД 2016” ОЛОН УЛСЫН МӨСНИЙ БАЯРТ 8000 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЛОО

    2016-03-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    • Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо эвсэг, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин, орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой “ХӨХ СУВД 2016” олон улсын мөсний баяр 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
    • Хөвсгөл аймгийн  Алаг эрдэнэ сум, Хатгал тосгон,Хөвсгөл далайн зүүн өмнөд эргийн Доод модот буланд энэ сарын 3-4-ний өдрүүдэд болсон “Хөх сувд 2016” аялал жуулчлалын эвент арга хэмжээнд БОНХАЖ-ын сайдын зөвлөх А.Цолмон, АЖБЗГ-ын мэргэжилтэн Ц.Гэрэлсайхан нар оролцож тус арга хэмжээг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон төлөвшүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
    • Мөсний баярыг Хөвсгөл аймгийн ЗДТГ, ТХГН-ийн захиргаа, нутгийн иргэд, жуулчны баазууд, тур операторуудтай хамтран жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил БОНХАЖЯ-наас 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм.
    • Мөсний баярт дотоод, гадаадын олон зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд 8000 гаруй хүн хамрагдсан гэх тоон мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс өгсөн нь жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, өргөжин тэлж буйг харуулж байна.
    • “Хөх сувд-2016” олон улсын мөсний баярын нээлтийн ёслол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар, БОНХАЖ-ын сайдын зөвлөх А.Цолмон, Хатгал тосгоны ЗДТГ-ын дарга Б.Ганбаатар зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
    •   БОНХАЖ-ын сайдын зөвлөх А.Цолмон  олон улсын мөсний баярын нээлтийн үйл ажиллагаан дээр  нутгийн зон олон, аялагч, амрагч, салбарынхандаа хандан: “Аялал жуулчлалын салбар нь дэлхий дээр хамгийн их ажлын байрыг бий болгодог, баялгийг тэнцвэртэй хуваарилдаг, орон нутгийн иргэдэд хүртээмж ихтэй, байгалийн менежментийг зүй зохистой ашигладаг бүтээлч салбар юм. Дэлхийн улс орнуудын адил манай орон ч мөн аялал жуулчлалыг хөгжүүлж байгаль орчинд ээлтэй, байгалийн болон соёлын өв дурсгалыг хайрлан хамгаалж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхбодлогыг баримталж байна. БОНХАЖЯ-ны зүгээс аялал жуулчлалын салбарын хөгжлийг сааруулж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд “Аялал жуулчлалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Казиногийн тухай хууль”, “Хурдан морины бооцоот уралдааны тухай хууль”ийн төслийг боловсруулан ажиллаж байна. Бид 2015 оны 06 дугаар сард2016-2025 онд хэрэгжүүлэх “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, мөн “Ногоон хөгжлийн бодлого”-ыг батлуулсан. Мөн Германы сэргээн босголт банкны буцалтгүй тусламжаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслөөр Орчны бүсийн сан байгуулж орчны бүсийн иргэдэд бага хүүтэй зээлийг олгох, хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг дэмжих дэд төсөлд Хөвсгөлийн болон Улаан тайгын Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Хамгаалалтын Захиргаа шалгарсан. Үүнээс гадна Азийн Хөгжлийн Банкны 3 сая долларын буцалтгүй тусламжаар “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл”-ийг энэ онд эхлүүлсэн талаараа дурдаад Орон нутгийн хөгжил улсын хөгжил болно гэдэгт би гүнээ итгэдэг, та бүхний ажил үйлс, энэхүү эвент баярын үйл ажиллагаанд амжилт хүсэе” хэмээсэн юм.
    • “Хөх сувд 2016” олон улсын мөсний баярын үеэр олон тэмцээн, уралдаан зохион байгуудагдсан бөгөөд баярт оролцогчсод мөсөн хотхоноор аялаж, мөсөн шагай харваж, морин чарга хөлөглөж, ”Mongolia bike challenge” дугуйчдын мөсөн үзүүлбэр зэрэг олон арга хэмжээнд хамрагдан, тоглож наадлаа.
    • ”Mongolia bike challenge”-д Р.Хадбаатар ахлагчтай багийнхан оролцсон бөгөөд Хөвсгөл аймгийн Улсын Тусгай Хамгаалалттай газрын дарга Даваабаяр багийн нэг гишүүн байсан ба Хатгал-Ханхын чиглэлд аяласан юм. Тэд ирэх 07 дугаар сард Хөвсгөл аймгийг тойрон аялахаар төлөвлөжээ.
    • Мөн энэ үеэр “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич асан Т.Лхагвасүмбэрэлийн гэгээн дурсгалд зориулж  мөсөөр түүний барималыг урласан байсан нь хурсан олны сэтгэлийн утсыг хөндөж, түүний байгаль эх, ан амьтанаа гэх чин сэтгэлийг тольдон харуулж байлаа.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДАД ГАЗАР АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 43 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

    2018-01-08 23:36:10

    Улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

    2018-01-02 02:15:21

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

    2016-07-23 03:27:17

    Н.БАТЦЭРЭГ САЙД ХБНГУ-ЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    2016-05-26 07:56:00

    “УС-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

    2016-05-26 07:54:54

    Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноён Ли Зин Жао-той уулзлаа

    2016-05-19 00:24:27

    “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭНБОЛЖ БАЙНА

    2016-05-10 08:50:13

    БОНХАЖЯ-НЫ ЗАХИАЛГААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

    2016-04-26 07:20:50

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!